Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар үндэсний дэд хороодын ажлын явцтай танилцлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Нарийн бичгийн дарга нарын Газрын төлөвлөлт хариуцсан баг өнгөрсөн долоо хоногт Монголд Улсад ажилласан. Үүнтэй холбоотойгоор СОР17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар Үндэсний дэд хорооны дарга нарын хурлыг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зарлан хуралдууллаа.

Хурлын эхэнд Үндэсний хорооны дарга Б.Батбаатар Конвенцын Нарийн бичгийн дарга нарын Газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад амжилттай ажиллаад буцсан гэдгийг онцлоод цаашид Үндэсний дэд хороодын ажлын үр дүнг хэлэлцэх хуралдааныг тогтмол зохион байгуулж, хариуцсан ажлуудаа эрчимжүүлэх шаардлагатайг сануулав.

Зарим Дэд хороод хариуцсан чиг үүргийн хүрээнд ажлын явц, хэрэгжилтийн талаарх мэдээ, мэдээллээ Үндэсний хорооны дарга Б.Батбаатарт танилцуулж, холбогдох асуудлаар үүрэг чиглэл авлаа.

Сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх хоёр өдрийн сургалт амжилттай болж өндөрлөлөө
Сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх хоёр өдрийн сургалт амжилттай болж өндөрлөлөө
 
COP17 яагаад түүхэн боломж вэ?
COP17 яагаад түүхэн боломж вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.