Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх хоёр өдрийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

Огноо
Унших
1 минут 25 секунд

10 дугаар сарын 29-ний өдөр буюу хоёр дахь өдрийн сургалтыг Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын гадаад харилцааны ажилтан Marcos Montoiro “COP17-г хэрхэн даван туулах вэ?” сэдвээр үргэлжлүүллээ.

Marcos Montoiro урьд өмнө нь болсон COP хурлуудын сайн жишээ, тухайн оронд COP хурал явагдахын ач холбогдол, боломж, үр дүнгийн талаар, мөн COP хурлын үеэр сэтгүүлчид ямар зохион байгуулалттай ажилладаг болон Монгол улс COP17-г хэрхэн амжилттай даван туулах зэрэг олон төрлийн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн чухал сургалт болов.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын төгсгөлд сэтгүүлчид зургаан багт хуваагдан сургалтаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан "Олон улсын нэр хүнд ба манлайлал", "Санхүү хөрөнгө оруулалт татах", "Хамтын ажиллагаа, сүлжээ өргөжүүлэх", "Мэдлэг ба чадавхиа бэхжүүлэх", "Эдийн засгийн шууд үр ашиг", "Бодлого санаачилга, дэлхийд таниулах, урт хугацааны стратеги" зэрэг COP17-гийн хүрээний асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, баг бүрийн ажиллагааны дутагдалтай болон давуу талыг нэрлэн сайжруулалт хийж, нэгдсэн ойлголтонд хүрч чадсан нь сургалт үр дүнтэй болж чадсаныг харууллаа.

Азийн хөгжлийн банк цөлжилтийн эсрэг талуудын 17 дугаар бага хурлыг бүрэн дэмжиж ажиллана
Азийн хөгжлийн банк цөлжилтийн эсрэг талуудын 17 дугаар бага хурлыг бүрэн дэмжиж ажиллана
 
COP17 яагаад түүхэн боломж вэ?
COP17 яагаад түүхэн боломж вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.