“СОР17 хуралд 4,500 гаруй гадаадын төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (КОП17) зохион байгуулах Үндэсний хорооноос өнөөөр мэдээлэл хийлээ.

Хурал болох дөхсөнтэй холбогдуулан долоо хоног бүрийн тогтсон өдөр, цагуудад СОР17 хуралтай холбоотой мэдээллийг олон нийтэд өгөхөөр болсныг хурлын эхэнд онцлов.

Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн 197 улсын төлөөллийг хүлээн авч, газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх дэлхийн хамгийн том, өндөр түвшний бага хурлыг зохион байгуулна. Энэхүү хурал нь Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, байгаль орчны салбарын манлайллаа бататгах, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой юм.

Бэлтгэл ажлын явц өнөөдрийн байдлаар 82 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 4,500 гаруй гадаадын төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Мөн хурлын үеэр өндөр дээд түвшний уулзалтууд, сайд нарын хэлэлцүүлэг, Business4Land, Fashion4Land зэрэг олон улсын тусгай арга хэмжээ, Ногоон бүсийн олон нийтэд зориулсан хөтөлбөрүүд зохион байгуулагдаж, газрын доройтолтой тэмцэх бодлого, инновац, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ.

КОП17 нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээ төдийгүй Монгол Улсын байгаль орчны бодлого, нүүдлийн соёл иргэншил, газрын тогтвортой менежментийн туршлагыг дэлхийд таниулах, олон улсын түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой гэдгийг холбогдох албаныхан онцлов.

ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ
ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ
 
27 удаагийн үйлдлээр 88,5 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
27 удаагийн үйлдлээр 88,5 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!