Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр С.Баярцогтыг “Сайн улстөрч, сайн эр“ гэж дүгнэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

“NTV” телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаар өчигдөр цацагдсан. Тус дугаарт Оюу толгойн сонсголд гэрчээр оролцсон Сангийн сайд асан С.Баярцогт оролцож, улс төрийн цаг үеийн үйл явц болоод Оюутолгойн гэрээтэй холбоотой олон асуудлаар байр сууриа илэрхийлсэн билээ.

Тэгвэл эл ярилцлагатай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр "Ил задгай яриад явдаггүй няхуур хүн. Өнөөдөр ярья гэж шийдэж. Шоронд улбайх цагт бидний сэтгэлийг чангалж байсан нэгэн. Дубайн гэрээг (ДГ) хэлэлцэхэд 2009 оны ХөОГ, ХНГ-ний зарчим, нөхцөлөө авч үлдэх гэж ЗГ-ын хурал дээр зад үзсэн түшээ. Гэвч тэр хурал нь хаалттай (нууц тэмдэглэлийг нь би уншсан), ДГ-г зүтгүүлэгч ЕС дотны найз нь байсны улмаас энэ тухай тэр ярилгүй ирсэн. ОТ-н үр өгөөж ярихад ДГ тойрох аргагүй тул сонсгол дээр л сая анх ам нээх шиг. Сайн улстөрч байхаас гадна сайн эр. Нас, бие нь яагаачгүй яваа анддаа амжилт хүсъе" гэжээ.

ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөллөө
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөллөө
 
Маргааш Улаанбаатарт хүйтний эрч чангарч -20 хэм хүйтэн байна
Маргааш Улаанбаатарт хүйтний эрч чангарч -20 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.