ШТС-уудад дугаарлах иргэдийн тоо дахин нэмэгдэж эхэлсэн. Улмаар зарим иргэдийн зүгээс АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямыг огцрохыг шаарджээ. Үүнд сайд Г.Дамдинням тайлбар хийж "Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна. Энэ нэг өдөр үүссэн асуудал биш. 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудал. Энэ удаагийн байдал ирэх 2 өдөрт арай намжчихаар байна.
100 хувь гаднаас хараат, 95 хувийг нийлүүлж байгаа орны нөхцөл байдлаас импорт хэдэн өдөр буурахад л бид хэцүүддэг. 5 хувийг нийлүүлж байгаа айлаас импортлох хэмжээгээ нэмэх яриа хэлэлцээр хийж байна. Үр дүн гарна. Орж ирснийг нь бүгдэд боломжоор нь хүргэчих гээд л ажиллацгааж байна даа. Цаашид:
1. Газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж дуусгах
2. Үйлдвэрийн түүхий эдээ бэлтгэх.
3. Нөөцлөх сав их хэмжээгээр барьж байгуулах.
4. Нөөцийн хяналтын улсын нэгдсэн системтэй болох зэрэг ажлууд хийгдэх ёстой. Дээрх 4 ажилд бодлого, шийдэл гаргаад ажиллаж байна. 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудлуудыг шийдэж өгөөд бууна даа" гэжээ.
Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна. Энэ нэг өдөр үүссэн асуудал биш. 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудал.
— Гонгорын Дамдинням (@Daimka07) December 18, 2025
Энэ удаагийн байдал ирэх 2 өдөрт арай намжчихаар байна.
100% гаднаас хараат, 95%-г нийлүүлж байгаа орны нөхцөл байдлаас… https://t.co/3leGsGOCbp
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!