
Монгол Улс 6 их наядын долларын эдийн засагтай евразийн зах зээлд нэвтрэх боломжтой боллоо. Тодруулбал, эл хэлэлцээрээр дизель түлшний гаалийн татвар 0 болно. Ингэснээр литр тутмын үнэ дор хаяж 147 төгрөгөөр буурна. Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж, шингэн, өтгөрүүлсэн сүү, шар сүү, өргөст хэмх, сонгино, төмс, лууван, шар манжинг зэрэг 8 барааг татваргүй оруулах жагсаалтаас хаслаа. Цагаан архинд 30 хувь, шар айрагт 18,75 хувийн татвар ногдуулна. Бяслаг, хайлмал бяслаг, цөцгийн тосыг Монголд импортлоход 7,5 хувийн татвартай байхаар тохиролцжээ. Нүүрс, зэсийн баяжмал гэсэн хоёр түүхий эдийн үнээс үндсэндээ бүрэн хамааралтай Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлж, илүү олон орлогын эх үүсвэртэй болгоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!