Засгийн газрын хуралдаан боллоо. Хуралдаанаас Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа талаар ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээллээ. Тэрбээр танилцуулгын үеэр бизнесийн орчны индекстэй холбоотой мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Монгол Улс бизнесийн орчны индексээр 25 байр ухраад байна. Манай улс эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр дэлхийд эхний 50-т жагсаж байгаа боловч төртэй холбоотой олон үзүүлэлт хойш татаж байна" гэлээ.