Засгийн газраас өчигдөр эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотойгоор зарчим үүрэг чиглэлүүдийг сайдууд болон асуудал хариуцсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт өгчээ. Энэ хүрээндээ зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас чөлөөлөх ажлуудыг ч зохион байгуулах талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг сольж магадгүй гэдэг яриа саарал оронд гарч эхэллээ.
Тэгвэл түүний оронд Аудитын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Занданбатыг томилж магадгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэгвэл энэ томилгоог хийлгэхээр хамгийн их хөөцөлдөж яваа хоёр хүнээр Г.Загджав, Ц.Анандбазар нар гэнэ. Учир нь саяхан дуулиан болсон Сод Монголын шатахууны тендер дээр ирсэн гомдлыг үндэслээд нь Ж.Ганбат тендерийг нь зогсоочихсон тул Сангийн ТНБД-ыг чөлөөлүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн гэнэ.
Харин Г.Загджавын хувьд шинээр яригдаж буй Д.Занданбаттай ойрын харилцаатай аж. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Засаг даргаар ээлжилж ажиллаж байсан, улмаар Ерөнхий аудитороор ч дараалан ажиллаж байсан түүх, учир холбоотой хүмүүс аж.
Ер нь хугацаа нь дуусч буй хэд хэдэн Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлөх асуудал ЗГ дээр тун удахгүй яригдана гэдэг мэдээлэл байна.
Ямар ч байсан ойрын үед ийм томилгоо явах бололтой. Сонирхуулахад Д.Занданбатыг Татварын ерөнхий газрын даргаас нь чөлөөлсөн үндсэн шалтгаануудын нэг нь сайдтайгаа ойлголцоогүй явдал гэж яригддаг. Тухайн үеийн Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар байсан бөгөөд хувь заяаны шоглоом энэ удаад эсрэгээрээ ажиллах бололтой.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!