Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн цалинг 8 сая төгрөгөөр тогтоов

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хуульчдын холбооны 6-р их хурал болж өндөрлөлөө. Хурлаар хуульчдын татвар болон цалин хөлсний асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хуульчдын татварыг 30.000 төгрөг болгож нэмэгдүүллээ.

Өмнөх 20.000 төгрөгийн татварыг 2013 онд баталсан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байжээ. Нөгөө талаар хуульчдын холбооны үйлчилгээ энэ хэмжээгээр хүртээмжтэй тэгш байх талаар хуульчид санал гаргалаа.

Хуульчдын холбоо чиг үүргээ хороодоор дамжуулан хэрэгжүүлдэг ба олон арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд гишүүн хуульчдын сайн дурын идэвх дээр үйл ажиллагаагаа явуулдаг учир хуульчид идэвхтэй хамрагдах шаардлагатай гэсэн санал шүүмж ч яригдсан байна.

Түүнчлэн, Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн цалинг 8 сая төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.

Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр хуульч М.Мөнхбат сонгогдлоо
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр хуульч М.Мөнхбат сонгогдлоо
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!