С.Баяр: Далд уурхайн ажлыг хөдөлгөх гол алхам Дубайн төлөвлөгөө байсан нь үнэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсгол өчигдөр эхэлсэн. Тус сонсголын үеэр Сангийн сайд асан С.Баярцогт "Дубайн гэрээгээр Оюу толгойн гэрээг МУУЖРУУЛСАН. Манай Засгийн газрын алдаа нь өөрсдөө ажлаа хариуцахгүй, урд тал руугаа чихээд байдаг. Үе үеийн Засгийн газар үүнийг хийгээд л явах ёстой. 2009 онд энэ гэрээг байгуулсан. 2011 онд сайжруулсан. 2015 онд Дубайн гэрээгээр муужруулсан. 2019 онд сайжруулсан. Энэ Түр хорооны үр дүнгээр гэрээ сайжрах байх гэж бодож байна" гэсэн юм.

Тэгвэл түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр "Энэ бол хатуу үг. Түүний хувьд ийм юм хэлэх нь хэцүү байгаа ч, тэр хэлж. Үнэний ортой. РТ-ийн элдэв бүрууд нь ЗГ тэр үед нүд анив. Гэхдээ л далд уурхайн ажлыг хөдөлгөх гол алхам Дубайн төлөвлөгөө байсан нь үнэн" гэжээ.

ТЦА: Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьсан 2269 гэмт хэрэг илрүүлсэн
ТЦА: Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьсан 2269 гэмт хэрэг илрүүлсэн
 
АТҮТ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдлээ
АТҮТ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдлээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!