Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэн томилогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өнгөрөгч 11 дүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцох чиглэл өгсөн байдаг. Тэдгээрийн нэг нь "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир. Тус ТӨХК-д тасалбар борлуулалт, онгоцны нойтон түрээс, онгоцны худалдан авалт дээр санхүүгийн асуудал үүссэн учраас ийм чиглэл өгсөн юм. Тэгвэл МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэн томилогджээ.

Түүний ажлын туршлагын тухайд,

2025 оноос- Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн

2019 оноос- “Амар Даатгал” ХХК-ийн Бизнес эрхэлсэн дэд захирал

2018-2021- Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар төслийн зөвлөх

2016-2017- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх

2016-2020- Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн удирдлагын тэнхимийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн

2014-2016-“Микрокредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал

2013-2014-“Монголын Алт” корпораци, Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирал

2010-2013-“Монгол Даатгал” ХХК, Даатгал эрхэлсэн дэд захирал

Мөн тэрээр АНУ, Миссури мужийн их сургууль, Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан

С.Баяр: Далд уурхайн ажлыг хөдөлгөх гол алхам Дубайн төлөвлөгөө байсан нь үнэн
С.Баяр: Далд уурхайн ажлыг хөдөлгөх гол алхам Дубайн төлөвлөгөө байсан нь үнэн
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.