А.Амартүвшин: Олон жил төрд ажилласан ах, эгч нар өнөөдөр л утаатай болсон юм шиг ярихыг хараад инээд хүрч, ичиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын дарга асан З.Энхболд болон Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар агаарын бохирдол их байгаа талаар цахим орчинд шүүмжилсэн. Тэгвэл нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин энэ талаар "Олон жил эрх мэдэл нь байхад утааг шийдэж чадаагүй хүмүүсийн нэг нь З.Энхболд шүү.

Нэгэн үе Улсын их хурлын гишүүн, цаашлаад төрийн өндөр албан тушаалд олон жил ажилласан ах, эгч нар одоо хандалт, попролтын өчүүхэн эрх ашгийн төлөө утаа, агаарын бохирдол өнөөдөр үүссэн зүйл шиг бичиж, ярихыг хараад инээд хүрч, бас өмнөөс нь ичих юм. Та нар Нүүрс боловсруулах коксын үйлдвэрээ барьчихгүй яасан юм бэ. Бүх эрх мэдэл нь та бүхэнд байсан ч хийж чадаагүй.

Энэ жилээс нийслэл хагас коксон нүүрс түлж, газын холболтонд аажмаар шилжиж, улмаар орон сууцжуулалт руу хурдтай шилжих ажлыг зоригтой эхлүүлсэн. Олон дарга нарын шийдэж чадаагүй, шийдэхийг хүсээгүй, утааны асуудлыг бид шийдэх гээд явж байгаа шүү" гэжээ.

Албан журмын даатгагчдын холбоо үүсэн байгуулагдсаны 14 жилийн ойн баярын мэнд хүргэе!
 
АТҮТ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдлээ
АТҮТ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдлээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!