С.Баяр: Сонсгол бол байцаалт биш. Гэрчийг зандарч загнаад, “томроод“ байх нь муухай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсгол өчигдөр эхэлсэн. Тус сонсголтой холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Нээлттэй сонсгол хийж болно. Зарим асуудлаар бүр хийх шаардлагатай. Гэхдээ цагаа, сэдвээ, хуралдах хэлбэрээ зөв олох хэрэгтэй.

1. Гол нь сонсголоос бодит үр дүн гарах ёстой. Үүний тулд тухайн гэрчээс асуух үндсэн асуултаа урдчилж өгвөл хариулт нь бодитой, нотлох баримт нь үнэмшилтэй болно. Харин дагалдах асуултыг явцын дунд тавьдаг. Парламентын сонгодог сонсгол ингэж л явдаг. Тэрнээс АСК шиг явлаа гээд тухайн хүний санамжаас хамаарсан, үндэс муутай, бүдэг бадаг хариулт л авна.

2. ЗГ нь тухайн асуудлаар хэлэлцээр хийж байхад урдуур нь хөндөлсөх бүр хортой. Хэлэлцээрийн олон позиц, аргумент өөрийн эрхгүй ил гардаг тул.

3. Сонсгол бол байцаалт биш. Гэрч бол сэжигтэн биш. Түүнийгээ зандарч загнаад, "томроод" байх нь муухай. Харанхуй бүдүүлгээ гайхуулах бус нуух хэрэгтэй

АҮЭБЯ: Өнөөдрийн байдлаар АИ-92 бензин 52 вагон байна
АҮЭБЯ: Өнөөдрийн байдлаар АИ-92 бензин 52 вагон байна
 
АТҮТ: 47 чиглэлд 88 тээврийн хэрэгслээр 2112 зорчигч зорчиж байна
АТҮТ: 47 чиглэлд 88 тээврийн хэрэгслээр 2112 зорчигч зорчиж байна
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!