"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг хойшлуулашгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаагаар баривчилсан байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Баривчилсан нь үнэн. Э.Ганхүүг компанийнхаа оффисыг хууль бусаар худалдсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн" гэлээ.
Э.Ганхүү нь Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх хяналтын сонсголд гэрчээр дуудагдаад байсан юм.
Эргэн сануулахад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын цахим хуудаснаа мэдээлж байснаар, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед "Монгол хаан" жүжгийг "Эрдэнэс Оюутолгой" ХХК-иас 7 тэрбум орчим төгрөгөөр санхүүжүүлсэн гэдэг.
Албан бус мэдээллээр, "Оюутолгой" ХХК-иас "Эрдэнэс Оюутолгой" руу шилжүүлсэн гэх 20 сая ам.долларын зарцуулалтын асуудалтай холбоотойгоор шалгаж байж магадгүй байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!