Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн соёрхолт Д.Болд ЭХЭМҮТ-д удаан хугацаанд эмчлүүлж буй 48 хүүхдийн эмчилгээнд хандив өргөлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д удаан хугацаанд эмчлүүлж буй хүүхдүүдэд сэтгэлийн дэм өргөжээ. Тэрбээр энэ тухай "Өнөөдөр би бодож явсан зүйлээ амжуулахаар Эх нялхсын төв эмнэлэг орлоо.

Эмнэлгийн эрхлэгч, тасгийн эмч нараас нь асууж байгаад хамгийн удаан хэвтэн эмчлүүлж байгаа мөн хөдөө орон нутгаас ирээд, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө багагүй эмчилгээний зардал гарган өвчинтэйгөө тэмцэж, аав, ээж, ах, эгчтэйгээ хамт хэвтэн эмчлүүлж байгаа 48 хүүхдэд өөрийнхөө зүгээс эм, тариа, эмчилгээнд нь жаахан ч гэсэн нэмэр болог гээд сэтгэлийн дэм өргөлөө.

Бяцхан хүүхдүүд минь түргэн эдгээд мундаг хүмүүс болоорой. Манай Монгол Улсын эмч нар мундаг шүү" гэжээ.

“Төгрөг-100 жил” марк худалдаанд гаргалаа
“Төгрөг-100 жил” марк худалдаанд гаргалаа
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.