ЭЗБХ: “Харбин“-ын гэрээний талаар хяналт, шалгалт хийх Түр хороо байгуулахыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Ж.Баярмаа нарын 40 гишүүний 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж, Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж тус тус заасныг үндэслэн төслийг боловсруулсан гэлээ.

“Харбины гэрээ” гэж нэрлэгдээд байгаа “Гурвыг цогцоор” гэдэг хэлэлцээртэй холбоотой байгуулагдсан холбогдох гэрээнүүд, тухай үеийн үйл ажиллагаа, холбогдох баримт бичиг зэрэг нотлох баримтуудад шинжилгээ хийх түр хороог байгуулах санаачилгыг Улсын Их Хурлын 40 гишүүн гаргасан байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бичиг баримт, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэх судлах, нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг тэнцвэрт мэдээллээр хангах apra хэмжээ авах шаардлагатай гэж дээрх гишүүд санал нэгдсэн байна.

Холбогдох хуулийн дагуу Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороонд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүнн Д.Бум-Очир, Х.Жангабыл, Н.Наранбаатар, Д.Энхтүвшин, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн нар, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат, Р.Батболд, Ж.Золжаргал, Л.Энхнасан нарыг ажиллахаар тусгажээ.

Ингээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 64.7 хувь нь дэмжсэн. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, П.Батчимэг, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Ч.Лодойсамбуу, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Р.Сэддорж, А.Ундраа, С.Цэнгүүн нарын 11 гишүүн дэмжсэн бол Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Ж.Ганбаатар, Г.Лувсанжамц, Б.Найдалаа, Б.Уянга, Л.Энх-Амгалан нар дэмжээгүй юм. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

С.Баяр: Сонсгол бол байцаалт биш. Гэрчийг зандарч загнаад, “томроод“ байх нь муухай
С.Баяр: Сонсгол бол байцаалт биш. Гэрчийг зандарч загнаад, “томроод“ байх нь муухай
 
АТҮТ: 47 чиглэлд 88 тээврийн хэрэгслээр 2112 зорчигч зорчиж байна
АТҮТ: 47 чиглэлд 88 тээврийн хэрэгслээр 2112 зорчигч зорчиж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!