Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын таван төрөлт тэмцээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, ОНӨААТҮГ, хороод зэрэг 35 байгууллагын 25 багийн давхардсан тоогоор 1350 албан хаагч оролцож, авхаалж самбаагаа сорьж байна.

Тэмцээний нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга Б.Цэрэн: “Энэ удаагийн тэмцээн дүүргийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Мөн шинээр И-спортын төрөл нэмэгдэж, тэмцээний цар хүрээг тэлж байна” хэмээн онцолж, баг тамирчдад амжилт хүслээ.

Тус тэмцээн 11 дүгээр сарын 17–21-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Соёлын ордон болон “UG Arena”, “Шинэ тэрэг” дартсын клубийн зааланд хуваарийн дагуу зохион байгуулагдаж байна.

ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.