Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр хуульч М.Мөнхбат сонгогдлоо

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 36 секунд

Хуульчдын зургаадугаар Их хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Тус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид Навагчамбын Баасанжав, Ганбатын Батзаяа, Мөнхдоржийн Мөнхбат нар нэр дэвшсэн.

Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Н.Баасанжав 33 санал, Г.Батзаяа 144 санал, М.Мөнхбат 219 санал авч, Их хурлын сонгуульд оролцсон нийт төлөөлөгчдийн 55.5 хувийн саналаар Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр Мөнхдоржийн Мөнхбат сонгогдлоо.

Улаанбаатарт -15 хэм хүйтэн
Улаанбаатарт -15 хэм хүйтэн
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.