ЭЗБХ: 20 мянган тонн АИ92, 25 мянган тонн дизель түлшний хэрэглээг БНХАУ-аас авах шаардлага үүсжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас өргөн мэдүүлсний дагуу Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжсэн.

Тэгвэл Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. Улсын хэмжээнд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах үүднээс тогтмол нөөцтэй байлгах зорилтын хүрээнд импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх, бодит шаардлага зүй ёсоор тулгарсан тул уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив.

Ард иргэдийн өргөн хэрэглээний АИ92 авто бензиний хэрэглээ 2024 оны байдлаар сард дунджаар 60 мянган тонн байсан бол 2025 оны байдлаар сард дунджаар 80 мянган тонн хүрч өсөөд байгаа боловч ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн гэрээний хүрээнд хөнгөлөлттэй үнээр буюу 705 ам.доллароор 1 тонн тутмыг тогтмол үнээр импортолж байгаа гэлээ. АИ92 авто бензиний сард нийлүүлэх хэмжээ тодорхой шалтгааны улмаас 60 мянган тонноор хязгаарлагдаж, нэмэгдүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байгааг Г.Дамдинням сайд төслийн танилцуулгынхаа үеэр мэдээлэв.

Уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад дизель түлшний хэрэглээ сард 140 мянган тоннд хүрч байгаа аж. Иймд хэрэглээнд дутагдаж буй 20 мянган тонн орчим АИ92 авто бензин, 25 мянган тонн орчим дизель түлшийн хэрэглээг бусад эх үүсвэр буюу БНХАУ-аас худалдан авч хангах шаардлагатай болжээ.

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг ирэх сарын 8-нд зохион байгуулна
Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг ирэх сарын 8-нд зохион байгуулна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!