Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэвлэлийн хүрээлэнгээс “Мэдээллийг мэдэж ашиглая“ сургалт зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

“Мэдээллээ мэдэж ашиглая” хуурамч мэдээллийн мониторингийн аргазүйн цахим сургалтыг Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд хүрсэн мэдээллийн гуйвуулгын цар хүрээ, шинж чанар, эрсдэлийн түвшинд үнэлж дүгнэх мониторингийн арга зүй, аргачлалыг иргэний нийгмийн төлөөлөгч, сэтгүүлч, судлаачдын багт танилцуулах, энэхүү аргачлалаар ажиллах дадал хэвшил олгох практик туршлага эзэмшүүлэх байв. Энэ сарын 10, 11, 14-нд зохион явуулсан уг сургалтад Блүүмбэрг, Боловсрол, TV5, VTV,  gogo.mn, inews.mn гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчид Иргэний нийгмийн болон багш, судлаач, оюутнуудын төлөөлөл болон сонирхож буй иргэд нийт 56 хүн хамрагджээ.

Эхний өдрийн хичээлийн программд хуурамч мэдээллийг хэрхэн ангилах, тэдгээрийн ялгаа, тухайн мэдээллүүдийг хэрхэн таних аргазүйн зарим техникүүдийг суралцаж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Үүнээс гадна нийгмийн сүлжээн дэх сэтгүүл зүй, фэйсбүүк, твиттерийн онцлог, зарим флатформоор дамжуулан олон нийтэд ямар арга техникээр мэдээлэл хүргэж байгааг, хуурамч зураг болон видеог таних аппликешнүүдийн талаар мэдлэгтэй болсон юм.

Их Британитай тээврийн харилцаагаа зогсоохыг уриалав
Их Британитай тээврийн харилцаагаа зогсоохыг уриалав
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.