Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эмнэлэг дамжин дугаарлаж явснаас үүдэж хүүхэд шокын байдалд орох, татах зэрэг тохиолдол их байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт сүүлийн 24 цагт 538 хүүхэд иржээ. Үүний 80 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна. Үүнтэй холбоотйогоор Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийнхөн нэг ээлжид 14 эмчийг хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ажиллуулж байна. Гэсэн хэдий ч хүлээгдэл их байгааг иргэд хэлж байна. Эмнэлэг дамжин дугаарлаж явснаас үүдэж хүүхэд шокын байдалд орох, татах зэрэг тохиолдол их байгаа учраас ирсэн хүүхдүүдийг аль болох буцаахгүйгээр коридорт ор дэлгэж авч буйг тус төвийн эмч нар учирлалаа. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг коридортоо 20 ор дэлгэжээ.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн ачаалал энгийн үеийнхээс хоёр дахин нэмэгджээ
Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн ачаалал энгийн үеийнхээс хоёр дахин нэмэгджээ
 
С.Наранцогт: Цаашид түүхий эдийн уналт, гэнэтийн хүндрэлийг давж чадах эдийн засгийг бий болгоход бүх талдаа анхаарах ёстой
С.Наранцогт: Цаашид түүхий эдийн уналт, гэнэтийн хүндрэлийг давж чадах эдийн засгийг бий болгоход бүх талдаа анхаарах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.