Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын харьяат, 29 настай иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ найман удаа хутгалж хороосон хэрэг арваннэгдүгээр сарын 19-нд гарчээ.
Хэрэгтэн уг хэргийг үйлдэхээс 15 хоногийн өмнө талийгаачийн гар, шууг сахлын хутгаар зүссэн тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 14 хоног баривчилгаанд явуулсан байв. Улмаар баривчилгаанаас буцаж ирсэн өдрөө архи согтууруулах ундаа хэрэглэж, хувийн хонзонгоор онц хэрцгийгээр эхнэрээ хөнөөжээ.