Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх бөгөөд дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

-“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг тус тус хэлэлцэх аж.

Э.Дөлгөөн: Хил даваад хэрүүл хийж, Netflix болон өрсөлдөж буй баг тамирчид руу дайрна гэдэг байж боломгүй зүйл шүү
Э.Дөлгөөн: Хил даваад хэрүүл хийж, Netflix болон өрсөлдөж буй баг тамирчид руу дайрна гэдэг байж боломгүй зүйл шүү
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.