Э.Дөлгөөн: Хил даваад хэрүүл хийж, Netflix болон өрсөлдөж буй баг тамирчид руу дайрна гэдэг байж боломгүй зүйл шүү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 8 секунд

Алдарт "Нэтфликс" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical Asia" шоуны төгсгөлийн гурван дугаар цацагдаж, ялагч тодорсон. Тодруулбал, Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппиний тус бүр зургаан хүнтэй баг оролцож, хүч, ухаанаа сорин өрсөлдсөн бөгөөд БНСУ түрүүлж, Монгол Улсын баг тамирчид хоёрдугаар байрт шалгарсан байдаг.

Гэвч нэвтрүүлэг дууссаны дараа иргэдийн зүгээс Солонгосын багийг шипитэй оролцсон хэмээн шүүмжилж буй. Тиймээс“Spark Agency” компанийн захирал Э.Дөлгөөн “Physical Asia” шоуны талаар, "Монгол багаа чин сэтгэлээсээ дэмжиж буй та бүхэндээ маш их баярлалаа.

Гэхдээ та хэд маань хаана юу бичих тэр зүйлийг тань тухайн зохион байгуулагчид, бусад улс орны тамирчид хэрхэн хүлээж авахыг сайн бодоорой. Бүр хил даваад хэрүүл хийж, хаа хамаагүй үг хэлээр netflix болон өрсөлдөж буй баг тамирчид руу дайрна гэдэг байж боломгүй зүйл шүү.

Зохион байгуулагч орон гэдэг утгаар та бүхэнд хардах сэрдэх эрх бий. Гэхдээ яагаад тийм зүйл болох боломжгүй вэ гэдгийг та бүхэнд хэлж өгье.

1. Physical Asia шоуг Netflix-ийн Олимп болгох том алсын хараатай байгаа хүмүүс хэзээ ч наана нь эх орныхоо багийг шууд дэмжих ялуулах зүйл хийхгүй. Энэ нь ямар том эрсдэлтэйг, ямар хатуу хуультайг тэд хамгийн сайн мэдэж байгаа.

2. Солонгос улсын баг маань өмнөх season 1, season 2 дээр өрсөлдөөд үзчихсэн. Иймэрхүү шоуны хамгийн их туршлагатай залуус

3. Эзэн орны сэтгэлзүй гэж давуу тал үүсгэдэг зүйл бий. Үүнийг энэ зун болсон 3х3 шигшээ багийн охидууд маань ч батлаад өгсөн

4. Солонгос багийн хувьд аль аль талдаа дарамттай орсон нь тодорхой. Эх орондоо өөрсдөө зохион байгуулж буй тул заавал ялах, нөгөө талаас ялсан ч ийм хардалт сэрдэлт үүсэх нь гарцаагүй байсан. Гэхдээ тэд чадсан, тэмцээний ялагч нь Солонгосчууд

5. Харин энэ шоунаас хамгийн их үнэ цэнэ, үр өгөөж, бусдад танигдаж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, хайр хүртэж чадсан улс гэвэл яалтчгүй Монгол.

6. Дэлхий нийтийн Монгол хүнийг харах өнцөг өөрчлөгдлөө. Зөвхөн бяр, хүч бус, оюун ухааны хувьд тэд үнэхээр өөр юм гэдгийг Дайчид маань сурталчилж чадлаа.

7. Олон улсаас биднийг дэмжин сайхан сэтгэгдлүүдийг ирүүлж байхад, Монголчууд бид ч бидэнд ийм боломжийг олгосон Солонгос талд Netflix талд талархах нь зүй ёсны болов уу

8. Монгол бахархлын өдөр маань ч ойртож байна. Энэ жил онцгой үед давхцаж байна гэж харж байна.

9. Энэ төслөөр бүх зүйл дуусаагүй. Харин ч маш олон боломжийн эхлэл болж байна шүү дээ.

Тиймээс Монголчууд минь Netflix-рүү, Солонгос тамирчид руу дайрсан гүтгэлэг болоод байж боломгүй үгсээ дотроо хадгалаад, үнэхээр стресс нервээ гадагшлуулмаар байвал өөрийн дуртай спортоороо хичээллээрэй гэж хүсье.

Дэлхий нийтийн анхааралд байгаа дээрээ эерэг бүхнээ л гадагшаа таниулж чадвал хийж бүтээж зорьж байгаа залуучуудад маань хэрэгтэй юм даа" гэжээ.

МАН-ын бүлэг УЗ-ийн хурлын дараа ээлжит бусаар хуралдана
МАН-ын бүлэг УЗ-ийн хурлын дараа ээлжит бусаар хуралдана
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Сэтгэгдэл (19)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!