Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлэг УЗ-ийн хурлын дараа ээлжит бусаар хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.11.20/ 08:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болсон. Хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Тэгвэл эл томилгоотой холбоотойгоор өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тодруулбал, бүлгийн хуралдаан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын дараагаар болох аж.

Дашрамд дурдахад, одоогийн байдлаар хамгийн өндөр магадлалтай хүнээр тус намын дарга Н.Учрал яригдаж байгаа. Гэвч эл томилгоотой холбоотой асуудал ид яригдаж байгаа энэ цаг үед Ардчилсан намын бүлгийн зүгээс "Аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй" талаарх агуулга бүхий хуулийн төслийг санаачилж буйгаа илэрхийлээд байгаа юм.

Харин Ардын намынхан тэдний өөдөөс "Эрх баригч нам УИХ-ын даргаа томилохдоо аль ч нам, бүлэг эвсэлтэй зөвшилцөхгүй" гэдгээ мэдэгдээд буй билээ.

МАН-ын Удирдах зөвлөл 08 цагаас хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна
МАН-ын Удирдах зөвлөл 08 цагаас хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна
 
16 НАСТАЙ ОХИНЫ ШҮҮХ ХУРАЛ: Шүүх танхимд тог тасарлаа
16 НАСТАЙ ОХИНЫ ШҮҮХ ХУРАЛ: Шүүх танхимд тог тасарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.