Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүргийн ачаалал өндөртэй чиглэлүүдэд нэмэлт автобус явуулах санал боловсруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт коронавируст халдвар нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад Нийслэлийн онцгой комиссоос өгчээ. Үүнд, 

  • Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээгүүр дайран  өнгөрч үйлчилгээнд ажилладаг автобуснуудын ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх,
  • Тэдгээрт ажиллаж буй жолооч нарын халдвар хамгаалалтын  дэглэм мөрдүүлэх,
  • Эдгээр үйлчилгээ үзүүлж буй жолооч нарыг ажилчдын тусгай автобусаар тээвэрлэх үүрэг өгчээ.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 16 байгууллага, 45 чиглэлд ажлын өдөр 474 автобус үйлчилгээнд явж байна. Харин  амралтын өдрүүдэд 351 автобус  нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  хөдөлгөөнт болон суурин байршилд дөрвөн байршилд хяналт, шалгалтыг хийж байна.

Мөн Баянзүрх дүүргийн гурван байршилд судалгаа хийж, ачаалал ихтэй чиглэлүүдэд ажлын өдрийн гаралтын тоог нэмэгдүүлэхээр санал боловсруулсан байна.

Өнөөдрийн 06:00-11:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 чиглэлд 924 тээврийн хэрэгслээр нийт 71230 хүн зорчжээ. Нийтийн тээрийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад халдвар хамгааллын дэглэмийг өдөр бүр мөрдүүлэн ажиллаж байгаа талаар мэдээллээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 

ТАНИЛЦ: Хатуу хөл хорионы үед хэвийн ажиллах 15 чиглэлийн үйл ажиллагаа
ТАНИЛЦ: Хатуу хөл хорионы үед хэвийн ажиллах 15 чиглэлийн үйл ажиллагаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.