Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар: Улаанбаатар хотод 14 хоногийн хатуу хөл хорио тогтоож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Засгийн газраас мэдээлэл хийж байна.

Шадар сайд Я.Содбаатар: “Эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийн дагуу Улаанбаатар хотын хэмжээнд хэсэгчилсэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж байна. Нйислэлийн хэмжээнд засаг арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 нэгдүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоож байна.

Хөдөө явсан иргэд байгаа тул энэ хугацааг олгож байна. Засгийн газраас иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа. Эрүүл мэндийн ачааллыг өнөөдрийн нөхцөл байдлаас давуулахгүй байхад анхаарч байна. Өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Иргэдийн дунд байсан хүмүүсээс халдварын тархах эрсдэл өндөр гэсэн судалгааг мэргэжлийнхэн өгч байгаа. Дэлхийд 192 орон хөл хориог тогтоогоод байна. Жишээлбэл Англид шинэ вирус илэрсэн. Халдварын тархалт нэмэгдэх хандлагатай гэж үзэн олон орон хөл хорио тавьж байна" гэлээ. 

 

 

ДЭМБ-ын төлөөлөгч Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг сайшаалаа
ДЭМБ-ын төлөөлөгч Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг сайшаалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.