Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Санхүү авна” гэсэн зарын дор бусдын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг ЯЛЛАНА

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

“Санхүү авна” гэсэн зарын дор бусдын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг яллахаар хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, О, Б нар нь нэр бүхий эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг нь далимдуулан, цахим орчинд “санхүү авна” гэсэн зар байршуулан биеийг нь үнэлүүлж, саун массаж нэрийн дор биеэ үнэлэх газар байгуулсан, орон байраар хангаж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан байна.

Тиймээс уг этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1,2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн аж.

Насанд хүрээгүй хүүхдийг хууран машинаар авч яван, хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Насанд хүрээгүй хүүхдийг хууран машинаар авч яван, хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.