
Монгол Улсын Зэвсэгт хүчнийг тив дэлхий тэр дундаа ОХУ-д сурталчилж яваа алба хаагч бол ОУХМ, ахлагч Э.Буджав. ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн 4 дугаар дамжааны сонсогч тэрбээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайнинг хотод зохион байгуулагдсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтөөр алт, огцом өргөлтөөр алт буюу нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, бас л аваргалав.
Ингэснээр дэлхийн аваргын 10 алтан медальтай болж буй юм. Үүний зэрэгцээ олон улсын шүүгчийн сертификатаа гардаж авч, туухайт спортын дэлхийн 47 дахь шүүгч, Монгол Улсын анхны олон улсын шүүгч болжээ.
Өнөөдөр Монгол Улсын туухай өргөлтийн спортын түүхэнд түүн шиг тив дэлхийд онцгой гавьяа байгуулсан тамирчин ховор юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!