Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал СПИКЕР болвол ЭЗХ-ийн сайдад Л.Энх-Амгалан очих уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Намрын улс төр эхэлснээс хойш өрнөсөн зөрчлөө МАН бүлгийн даргаар Ж.Батжаргалаа жинхэлж, төсвөө баталж, Засгийн газраа тогтоон барьж, намын даргаа томилсон зэрэг үйл явцаар эхнээс нь цэгцэлж байна. Одоо тэдэнд "Их хурлын дараа" хэмээн хойшлуулсан нэг л асуудал үлдлээ. Энэ бол УИХ-ын даргын томилгоо. Тэгвэл одоогийн нөхцөлд намынхан нь шинэ намын дарга Н.Учралаа эл албан тушаал руу зүтгүүлэх нь баараггүй. Учир нь Н.Учралын хувьд ч Их хурлын үеэрээ Г.Занданшатарын Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулах байр суурийг илэрхийлээд амжсан. Улс төрийн энэ өрнөлийг мэдэж буйн хувьд АН-ынхан Н.Учралд зориулж "Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй" гэдэг хуулийн төсөл ч санаачлаад эхэлж.

Хэдий улс төр нь ийм байгаа ч Н.Учрал спикер болвол дараагийн ЭЗХ-ийн сайд хэн байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Төрөлжсөн эдийн засгийн бүтцийг хөгжүүлэх, хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн чадавхыг сайжруулж, бизнесийн эрх чөлөөг хангах үүрэгтэй энэ бүтэц дээрх томилгоо тун чухал юм. Тэгвэл эл орон тоон дээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан очих таамаг байна. 2012 оноос хойш улс төрд яваа түүнд Г.Занданшатар энэ албан тушаалыг өгөх эсэх нь анхаарал татаж байна.

ШУУРХАЙ: АН-ын бүлэг “Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй“ гэсэн хуулийн төсөл санаачиллаа
ШУУРХАЙ: АН-ын бүлэг “Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй“ гэсэн хуулийн төсөл санаачиллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.