Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Лувсанжамц: Намын анхан шатны төлөөлөл бүрийг Бага хуралд оруулах нь зүйтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

МАН-ын 31 дүгээр Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар Бага хурлын гишүүдээ шинэчлэх юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Намын гишүүдийн олон давтагдаж байгаа саналуудын нэг нь залуучуудын оролцоо, улс төрийн боловсролд анхаарах, хоёрдугаарт жендэрийн асуудалд анхаарч, төлөөллийн байгууллага доторх эмэгтэйчүүдийн квотыг хуулийн дагуу бүрдүүлж өгөөч ээ гэдэг зүйлсийг ярьж байна. Энэ хоёр зүйл дээр цаашид анхаараад явбал МАН шинэчлэгдээд, үзэл баримтлал нь сайжраад явна гэдэг зөв, зүйтэй саналууд хэлж байна.

Зарим төлөөлөгчдийн хэлж буй саналыг би дэмжиж байна. Намын анхан шатны байгууллага бүрээс төлөөлөгчид орж, Бага хурлыг бүрдүүлэх нь зүйтэй. Тооны хувьд ихсэх байх. Гэхдээ анхан шатны үзэл бодол, саналыг тусгаж чаддаггүй намын бодлогын байгууллага гэж байгаад хэрэггүй гэж бодож байна" гэв.

Энэ баасан гарагт бүх нийтээр амарна
Энэ баасан гарагт бүх нийтээр амарна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.