Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бид жилдээ есөн тэмдэглэлт баяраар нийт 15 өдөр бүх нийтээр амардаг. Энэ сард бүх нийтийн тэмдэглэн өнгөрүүлэх хоёр өдөр тохиож байна. Тодруулбал, жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан байдаг. Тэгвэл энэ жилийн тухайд, арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт тухайн тэмдэглэлт өдөр тохиож буй тул бүх нийтээр амрахаар болж байна.

Мөн уламжлалт ёсоор арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах Монгол Улс тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой тохиож байна. Өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сарын 26-ны лхагва гарагт бүх нийтээр амрахаар болжээ.