Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын их хурлын бичиг баримт боловсруулах редакцын комиссыг Д.Тогтохсүрэн ахлан ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Их хурлын редакцын комиссыг Д.Тогтохсүрэн ахлан ажиллаж байна. Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын тогтоолоор Бичиг баримт боловсруулах, редакцын комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна. Тус комиссын даргаар Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Тогтохсүрэн, Нарийн бичгийн даргаар Социал демократ Ахмадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар ажиллаж байна.

Бичиг баримт боловсруулах, редакцын комиссын гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Социал демократ Ахмадын холбооны тэргүүлэгч Б.Энхмандах, УИХ-ын гишүүн Б.Уянга, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батцэцэг, Намын Бага хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар ажиллаж байна.

Мөн тус комиссын орон тооны бус гишүүнээр намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны улс төрийн ахлах ажилтан Д.Балдангомбо ажиллан баримт бичгийг боловсруулж байгаа юм.

М.Энхболд: Л.Оюун-Эрдэнэ юунд нь надаас уучлалт гуйх вэ дээ
М.Энхболд: Л.Оюун-Эрдэнэ юунд нь надаас уучлалт гуйх вэ дээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.