АЛТАН ЦОМ: “Од групп“, “Эв Монгол“ баг ялалтаа авлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 30 секунд

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдаанд энэ жил Үндэсний шилдэг найман компанийн төлөөлөл 8 баг тойргоор барилдаж байгаа бөгөөд гуравдугаар тойргийн эхний хэсгийн барилдаанд Хатант интернэшнл ХХК-ийн “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” баг, Од групп ХХК-ийн “ОД ГРУПП” багууд учраа таарч барилдсанаас Од групп баг 14:11-ээр хоёр дахь ялалтаа авлаа.

Од групп багт улсын аварга О.Хангай /4/, улсын заан Д.Хүдэрбулга /3/, улсын харцага М.Бэлгүтэй /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Г.Ганхуяг /0/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /2/, аймгийн начин Б.Гончигсүрэн /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Батбаяр /0/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Х.Наранбаяр /1/ нийт 14 даваа авсан бол Хатант интернэшнл багт улсын заан С.Сүхбат /3/, улсын начин Т.Дүгэрдорж /0/ улсын начин Э.Мөнхжаргал /2/, аймгийн арслан Б.Шаравдорж /4/, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан, улсын арслан Р.Пүрэвдагва /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Б.Зоригтбаатар /0/ нийт 11 даваа авлаа.

Хатант интернэшнл багийн дасгалжуулагчаар Улсын арслан Р.Пүрэвдагва, Од групп багийн дасгалжуулагчаар Улсын заан Ц.Мягмарсүрэн нар ажиллав.

Харин Миг даатгал ХХК, Хушхан ХХК-ийн “ЭВ МОНГОЛ” баг, Хэрэйд ХХК-ийн "ХҮЛЭГҮ" багтай учраа тааран барилдсанаас Эв Монгол баг 20:5-аар өрсөлдөгчөө илт давуу буулган авч, эхний ялалтаа авлаа.

Эв Монгол багт улсын арслан Э.Оюунболд /4/, улсын заан Б.Пүрэвсайхан /5/, улсын заан М.Лхагвагэрэл /5/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /1/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Я.Бумбаяр /2/,

аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр /3/ нийт 20 даваа авсан бол Хүлэгү багт улсын заан Д.Серик /3/ улсын харцага Э.Даш /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын заан Д.Анар /0/

улсын начин Д.Цэрэнтогтох /0/, аймгийн арслан Е.Көптилек /0/, аймгийн арслан Н.Намнансүрэн /2/ нийт 5 даваа авлаа.

Эв Монгол багийн дасгалжуулагчаар Улсын начин Б.Адъяахүү, Хүлэгү багийн дасгалжуулагчаар улсын начин Ш Зоригт нар ажиллав.

Маргааш 11:00 цагаас "Эрдэнэт хүлэг" морин спорт уяачдын холбооны 30 жилийн ойд зоруилсан Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Монголын бөхийн өргөөнд болно.

Барилдааны үеэр үзэгчдийн дундаас азтай үзэгч шалгаруулж:

- 1 азтанд- хурдан даага

- 3 азтанд- 1,000,000₮

- 7 азтанд- 500,000₮

- Авто машины дугуйн эрх тус тус гардуулна.

ФОТО: МАН-ын шинэ дарга тодорч, тамгаа хүлээн авах мөч
ФОТО: МАН-ын шинэ дарга тодорч, тамгаа хүлээн авах мөч
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!