
Netflix-ийн Physical Asia шоунд Монголын баг тун амжилттай оролцож буй. Тэгвэл уг тэмцээнд оролцож буй волейболын тамирчин Г.Хандсүрэнг зарим даалгавраа муу биелүүлсэн гэх шүүмжлэл цахим орчинд гараад байгаа юм. Уг асуудалд тэрбээр "За одоо больчих оо. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Ухаантай л байчихъя л даа бүгдээрээ. Би алдаа гаргасан нь үнэн. Ямар “би сайн байсан, намайг магт” гээд гүрдээд байгаа биш дээ.
Баг хожсон, дараагийн даалгавартаа орчихоод байхад... Гэрийнхэн маань хүртэл юунд явж байгааг маань ч мэдээгүй тийм нууц юм нь цацагдсан чинь. Таних танихгүй хүн үх мүх гээд байхаар чинь л жаахан хэцүү байлаа. Намайг магтсангүй гээгүй шдээ. Ер нь л хүний эрхийн мэдрэмжтэй л байя л даа.…" хэмээжээ.
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!