Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: 2026 оны улсын төсвийг баасан гарагт ЭЦЭСЛЭН БАТАЛНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн хуулиудын гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж буй. Ирэх оны төсвийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-ны дотор эцэслэн батлах ёстой.

Улс төрийн талцал маргаанаас үүдэлтэйгээр удаашраад байсан улсын төсвийг хугацаанд нь баталж чадах эсэх нь ч эргэлзээ дагуулсан. Тэгвэл энэ долоо хоногийн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийг эцэслэн батлахаар төлөвлөжээ. Тодруулбал баасан гарагт:

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

-Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, тав дахь хэлэлцүүлэг/

Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох асуудлыг лхагва гарагийн чуулганы хуралдаанд танилцуулна
Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох асуудлыг лхагва гарагийн чуулганы хуралдаанд танилцуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.