Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох асуудлыг лхагва гарагийн чуулганы хуралдаанд танилцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томилохоор болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 7-нд Ерөнхий сайд Г.Занданшатар энэ саналаа УИХ-ын дэд даргад хүргүүлсэн байдаг. Дээрх асуудлыг өнгөрсөн баасан гарагт танилцуулах байсан ч Х.Ганхуяг нь Төсвийн байнгын хорооны даргын ажлаа хараахан хүлээлгэж өгөөгүй байсан тул асуудлыг хойшлуулсан юм.

Сануулахад, өмнөх Шадар сайд С.Амарсайханыг Засгийн газрын гишүүний "Хариуцлагын гэрээ"-г зөрчсөн гэж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн байдаг.

ЧУУЛГАН: УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг лхагва гарагт хэлэлцэнэ
ЧУУЛГАН: УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг лхагва гарагт хэлэлцэнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.