Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Номин: Английн хөлбөмбөгийн Фулхэм багтай миний үед гэрээ хийгдээд орхигдсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Английн хөлбөмбөгийн Фулхэм клуб манай улсын Засгийн газрыг "Гэрээнд заасан төлбөрөө шилжүүлээгүй" үндэслэлээр Арбитрийн шүүхэд өгсөн тухай мэдэгдэл ирсэн талаар Соёлын сайд Ч.Ундрам мэдээлсэн. Эл мэдээллийг тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ үгүйсгэсэн байдаг. Харин өнөөдөр энэ талаар Соёлын сайд асан Ч.Номин мэдээлэл өглөө. Тэрбээр "Английн Фулхэм хөлбөмбөгийн багтай гэрээ байгуулсан. Миний үед гэрээ хийгдээд орхигдсон. Үлдэгдэл төлбөр, одоогийн нөхцөл байдал, шүүхийн асуудлыг шинэ сайд нь хариулаад явах ёстой. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спорт бол хөлбөмбөг. Дөрвөн тэрбум хүн энэ спортыг үзэж, сонирхдог. Хүмүүс хөлбөмбөгийн багийг спонсордсон мэтээр яриад байна. Бид энэ багийн нэр хүнд, дагагч фенүүдээр дамжуулж эх орноо сурталчилсан" гэлээ.

Б.Бейсен: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдүүд хоёр дахь жилдээ гадаа хичээллэж байна
Б.Бейсен: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдүүд хоёр дахь жилдээ гадаа хичээллэж байна
 
Лхагва гарагт хуралдах АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, П.Батчимэг, Р.Сэддорж нар удирдана
Лхагва гарагт хуралдах АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, П.Батчимэг, Р.Сэддорж нар удирдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.