Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд илүү эрхтэй хүмүүс биш. Илүү ачаа үүрэх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар иргэн Ц.Батболдын нийтийн өргөдлийн цахим системд гаргасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгох өргөдлийг хэлэлцлээ.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "УИХ-ын гишүүд илүү эрхтэй хүмүүс биш. Илүү ачаа үүрэх ёстой. Сонгуулиар "Ард иргэдийнхээ төлөө нойр хоолгүй, чөмгөө дундартал зүтгэнэ" гэж амлаж байгаад сонгогдсон. Ингэснийхээ төлөө илүү эрх эдэлж, тэтгэмж авах гээд байх нь зохимжгүй" гэлээ.

Ц.Даваасүрэн: Бүрэн эрх нь дууссан гишүүдэд тэтгэмж олгох нь ТӨРИЙН НУУЦТАЙ холбоотой
Ц.Даваасүрэн: Бүрэн эрх нь дууссан гишүүдэд тэтгэмж олгох нь ТӨРИЙН НУУЦТАЙ холбоотой
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.