Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Бүрэн эрх нь дууссан гишүүдэд тэтгэмж олгох нь ТӨРИЙН НУУЦТАЙ холбоотой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар иргэн Ц.Батболдын нийтийн өргөдлийн цахим системд гаргасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгох өргөдлийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бүрэн эрх нь дууссан гишүүдэд тэтгэмж олгох нь ТӨРИЙН НУУЦТАЙ холбоотой. Бусад улсад төрийн нууцтай харьцаж байсан хүмүүсийг ГУДАМЖИНД ХАЯДАГГҮЙ. Төрийн нууцыг хамгаалж буй бодлогыг нураах ямар хэрэг байна аа" гэж шүүмжиллээ.

Харин Өргөдөл санаачлагч, хуульч Ц.Батболд "Тэтгэмжийн асуудлыг УИХ-ын гишүүн ийм хэмжээнд ойлгож байгаад харамсаж байна" гэлээ.

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
 
Гамшгийн үеийн бэлэн байдлын тухай сургалт зохион байгууллаа
Гамшгийн үеийн бэлэн байдлын тухай сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.