Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг багш нарын ажил хаялттай холбоотой асуудал, ЭМДС-ийн санхүүжилт зэргээр мэдээлэл сонсож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал,

1. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж, чанар, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, иргэдийн үүрч байгаа санхүүгийн ачаалалтай холбоотой асуудлаар мэдээлэл сонсох

Танилцуулга мэдээлэл: Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд

Д.Очирбат Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

2. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нарын гишүүдийн санаачилсан “Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд хийсэн шинжилгээ;

Танилцуулга мэдээлэл: Д.Амарбаясгалан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх

3. Багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлага болон ажил хаялттай холбоотой асуудлуудаар Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны бэлтгэсэн мэдээлэл сонсох;

Танилцуулга мэдээлэл: З.Цогтгэрэл Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга

4. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ажлын хэсэг байгуулах;

- Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль

- Төрийн албаны тухай хууль

- Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар хэлэлцэх аж.

Ж.Чинбүрэн: Мөнгөгүй байгаа нөхцөлд хоосон халаасны хаанаас нь мөнгө гаргаж, цалин нэмэх вэ дээ
Ж.Чинбүрэн: Мөнгөгүй байгаа нөхцөлд хоосон халаасны хаанаас нь мөнгө гаргаж, цалин нэмэх вэ дээ
 
2026 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчийг ирэх хоёрдугаар сард сонгон шалгаруулна
2026 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчийг ирэх хоёрдугаар сард сонгон шалгаруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.