Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээг 50-100 хувь хангах боломж бүрдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.01) газар дээр нь очиж танилцлаа

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байсан бол өнөөдөр ажлын явц талдаа оржээ. Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанаас өмнө буюу 2027 онд дуусгахаар төлөвлөсөн байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн багц ажлаас бүрдэж байна. Эхний багц ажлыг 2024 онд дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Бусад багц ажлууд болох ДЦС болон технологийн байгууламж барих ажил барилга угсралтын шатандаа явж байна.

Үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх 527 км урттай газрын тос дамжуулах хоолойн төсөл 89.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төсөл бүрэн утгаараа хэрэгжихэд тулгамдаж буй түүхий эдийн хангамж болон “Ширээт” дэд станцыг 25 мВт хүчин чадалтай болгон өргөтгөх ажилд Засгийн газар онцгой анхаарна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.

Төслийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлж байна. Төслийг хугацаанаас өмнө дуусгахын тулд ажилтнуудын визний асуудалд анхаарч өгөхийг Энэтхэгийн тал уламжиллаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, дотоодын хэрэгцээгээ 50-100 хүртэлх хувиар хангах боломж бүрдэнэ. Мөн 1500 ажлын байр бий болно.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахын төлөө бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахын төлөө бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.