Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Ши Жиньпинд баярын захидал илгээжээ.

​БНХАУ-ын дарга Ши Жиньпин хариу захидалдаа “Хятад, Монгол хоёр улс нь бие биедээ чухал хөрш билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүх салбарт улам идэвхжиж, хамтарсан чухал төслүүд амжилттай хэрэгжиж, уламжлалт найрамдал улам бүр бэхэжсээр байна” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

​Мөн “Миний бие Тантай хамт хүчин чармайлт гаргаж, стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, хөгжлийн уялдааг гүнзгийрүүлж, ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Хятад, Монголын хамтын ирээдүйн нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг хурдасган, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ хөдөлгөгч хүч бүрдүүлэхийн төлөө байна” гэжээ.

​Монгол Улсын Ерөнхийлөгчтэй саяхан Тяньжин болон Бээжин хотод хийсэн уулзалт үр дүнтэй болсныг онцолсон байна.

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх ээлжит сургалт ирэх сарын 13-наас эхэлнэ
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх ээлжит сургалт ирэх сарын 13-наас эхэлнэ
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.