ШТС-уудад шатахуун авах гэсэн автомашинуудын дараалал буурахгүй хэвээр байгааг жолооч нар шүүмжилсээр байгаа юм. Тэгвэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нөхцөл байдлын талаар сүүлийн үеийн мэдээллийг цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр "130 вагон АИ-92 шатахуун ОХУ-аас ачигдсан, цуваад ирж байгаа. Өнөөдөр 62 вагон нь манай хилээр орж ирэх хуваарьтай байна. Өөрөөр хэлбэл 4000 гаруй тонн гэсэн үг. Улаанбаатарын ердийн өдрийн хэрэглээ дунджаар 1000 орчим тонн байдаг. 4 дахин их хангалт гэсэн үг. Оройдоо асуудал намжих байх гэж харж байна" гэлээ.