Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний хэрэглээг 50-75 мВт-аар бууруулсан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Засгийн газраас аж ахуй нэгж, иргэний хэрэглэсэн цахилгааны төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасны дараа ачаалал нэмэгдэж, тооцоолсноос хоёр дахин буюу 200 мВт хүртэл өсжээ.

Энэ нь эрчим хүчний системийн хэмжээнд эрсдэл дагуулж болзошгүй нөхцөл үүсгэсэн тул Эрчим хүчний яамнаас журам гарган, цахилгааны илүү төлөлтийг иргэн, аж ахуй нэгж өөрсдөө хариуцах зохицуулалт хийсэн нь эрчим хүчний хэрэглээг 50-75 мВт-аар бууруулсан байна. Ингэхдээ орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны ачаалал 5-10 хувиар буурсан болохыг албаныхан мэдэгдлээ.

Монгол  Улс өвлийн оргил ачааллын үед нэг өдөрт 1300 мВт цахилгаан хэрэглэдэг. Үүний 200 мВт-ыг ОХУ-аас импортолдог аж. Харин журам гаргаж, нарийн зохицуулалт хийгээгүй бол ОХУ-аас импортлох эрчим хүчийг нэмэгдүүлэх, мөн улсын хэмжээнд тодорхой цагийн хуваарийн дагуу эрчим хүчний хязгаарлалт хийж, аюулгүй байдлыг хангах нөхцөл байдал үүссэн байжээ.

“Оны онцлох тамирчин”-аар Х.Нурмагомедов сонгогдов
“Оны онцлох тамирчин”-аар Х.Нурмагомедов сонгогдов
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд