Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: ҮХЦ-ийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болсон. Одоо улс төрөө зогсоогоод АЖЛАА ХИЙЦГЭЭЕ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол хууль зөрчсөн эсэхийг тогтоохоор хэлэлцсэн. Улмаар ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Харин өнөөдөр зарим УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн шийдвэрийг эцсийнх биш хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "ҮХЦ эцсийн шийдвэрээ гаргасан. Гармагцаа хүчин төгөлдөр болсон. Одоо улс төрөө зогсоогоод АЖЛАА ХИЙЦГЭЭЕ. Үндсэн хууль гэдэг чинь улсыг дааж явдаг жинхэнэ амьтай судар. Улс оронд аюул тохиолдоход шууд утгаараа хамгаалахаар бүтээгдсэн эд шүү дээ" гэжээ.

МАН-ын XXXI Их хурал ирэх сарын 15, 16-нд Тусгаар тогтнолын ордонд болно
МАН-ын XXXI Их хурал ирэх сарын 15, 16-нд Тусгаар тогтнолын ордонд болно
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.