Өнгөрсөн есдүгээр сарын 27-28-нд МАН-ын Бага хурлын VIII хуралдаан болж, тус намын даргаар Д.Амарбаясгалан сонгогдсон. Мөн тухайн хуралдаанаар Монгол ардын намын XXXI Их хурлыг товлосон байдаг.
Тодруулбал ирэх арваннэгдүгээр сарын 15, 16-ны бямба, ням гарагт товлогдсон. Урьдчилсан байдлаар тус намын Их хуралд тус намын 300 мянга гаруй гишүүд оролцохоор байгаа юм.
Тус намын зарим гишүүдийн ярьж буйгаар, МАН-ын Их хурлаар улс төрийн хүрээнд үүсээд буй тус намын дотоод эв нэгдлийн асуудал зэргийг хэлэлцэхээр байгаа аж.