Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фото: Хүнд хөдөлмөрөөс салж, сургуульд орсон хүүхдүүд

Ангилал
Social pop
Огноо
Унших
2 минут 19 секунд

Сургуульд явах нь дэлхийн олон хүүхдүүдийн амьдралын энгийн хэв маяг боловч Бангладешт тийм боломж байдаггүй аж. Дөрвөн сая гаруй бага насны хүүхэд гэр бүлээ тэжээхээр ажиллахаас өөр аргагүй болжээ. Тэд ихэвчлэн эрүүл мэндийн асуудал, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй байдаг бөгөөд хүүхдийн наад захын эрхээ эдэлж чаддаггүй байна.

Бангладешийн Дакка хотод байрладаг гэрэл зурагчин, сэтгүүлч Акаш тэдгээр хүүхдүүдэд сайнаар нөлөөлөх ажил эхлүүлжээ. Тэрбээр хүүхдүүдийг ажлын хүнд хэцүү хэвшлээс ангижруулж, сургуульд нь оруулахын тулд өөрийн зүгээс хөрөнгө зарцуулсан байна. Ийнхүү түүний дэмжлэгтэйгээр хүнд хөдөлмөр эрхлэхээс татгалзаж, сургуульд орсон хүүхдүүдийн сэтгэл хөдлөм түүхийг баримтжуулсан гэрэл зургуудыг хүргэж байна.  

Тэрбээр, Бурханы ивээлээр би хөдөлмөр эрхэлдэг 30 хүүхдийг сургуульд элсүүлж, тэднийг маш сайн харж хандаж байна. Тэдний нөхцөл байдалтай танилцахаар гэр, сургууль дээр нь тогтмол очиж байгаа. Хэдэн сарын дараа дахиад 10 ажилчин хүүхдийг сургуульд элсүүлэх боломжтой болно гэж найдаж байна. Би тэдний бүхэл бүтэн боловсролыг бүх насаараа хариуцна "гэжээ.

 

Бангладеш дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нь гэрэл зурагчин бүсгүйн 15 жилийн турш хийсэн бүтээл болжээ. Хэдийгээр тус улс хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй тэмцэх, хүүхдүүдийн сайн сайхан ирээдүйг хангах эерэг өөрчлөлт рүү явж байгаа ч өөрчлөлт дэндүү удаан байгаа аж.
“Би гэрэл зургийн карьераа эхэлснээс хойш нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсэж байсан. Надад ямар нэгэн байгууллага ивээн тэтгэдэггүй, цалин өгдөггүй. Би бие даасан гэрэл зургийн сэтгүүлч бөгөөд өөрийн санаачилгаар сар бүр хүмүүст туслах аян зохион байгуулдаг” хэмээжээ.
Нэг хүн дэлхий ертөнцийг өөрчилж чадахгүй ч хэн нэгний ертөнцийг өөрчилж чадна гэдгийг энэхүү үйл явдал харуулжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн төслийн ажлын дэд хэсгийн хэлэлцүүлэг болллоо
Гэр бүлийн тухай хуулийн төслийн ажлын дэд хэсгийн хэлэлцүүлэг болллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.