Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: ТББХ-ны хуралдааны дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эцэслэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас товлогдсон. Хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас хуралдахаар товлогдож Ерөнхий сайдын асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр товлоод байна. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж. Үүнд:

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцэх юм.

ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАН СУМАНД сураггүй алга болоод олдсон хүүг “Гаднын нөлөөгүй, харангадаж нас барсан“ гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАН СУМАНД сураггүй алга болоод олдсон хүүг “Гаднын нөлөөгүй, харангадаж нас барсан“ гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ
 
Г.Ганхуяг: Юун 12 жилийн ял вэ. Би тэгээд хэдтэйдээ шоронгоос гарах юм бэ
Г.Ганхуяг: Юун 12 жилийн ял вэ. Би тэгээд хэдтэйдээ шоронгоос гарах юм бэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.