Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Хандсүрэн Японы дээд лигт тоглоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 43 секунд

Волейболын спортын ОУХМ Г.Хандсүрэн Японы дээд лигт тоглохоор болсон талаараа дөнгөж сая өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тодруулбал тэрбээр, "Дараагийн олон улсын шилжилт хөдөлгөөн маань Японы Дээд Лиг байх нь. 2022 онд тавьсан Монголдоо 2 улирал тоглох зорилт маань биелж, 3 жилийн хугацааг зарцуулан, олон хачин сонин зүйлтэй учирч, сурч мэдэж хувь хүний хөгжил талаасаа ч үсрэлттэй, 9 жил явж байгаад ирсэн хүнд бол соёлын шок байсан ч юу юунаас илүү гэр бүл, хамт олон, үзэгч олны хайр хүндэтгэлийг дүүрэн мэдэрсэн, “Монгол Волейболын ОНЦЛОГ”-ыг сайтар ойлгосон мартагдашгүй сайхан он цаг өнгөрчээ.

1 жил алдсан нь тун харамсалтай байсан ч зүгээр дээ. Гайхалтай аав, өвөөгийн нэр хүнд намайг хэзээ ч газардуулсангүй. Мөн хариуцлага ч алдуулсангүй, зогсошгүй урам зориг өгч байв. Нийт Монголын ард түмэндээ болон энэ хугацаанд хамтран ажилласан нийт баг хамт олон, албан байгууллага, хувь хүн нэг бүрт тусгайлан баярласан талархсанаа илэрхийлэхэд таатай байна. Одоогоор Японд ирсэн бэлтгэл сургуулилтаа хийж байгаа, баг хамт олонтойгоо ойлголцол маш дажгүй шүү. Бидний лигийн нээлтийн тоглолт буюу Home Game энэ сарын 25, 26-нд Токио хотноо болно" гэжээ.

МАН-ын бүлэг хуралдах гэж байна
МАН-ын бүлэг хуралдах гэж байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.